September 15, 2011

Хэл зүгшрүүлэгч-Tongue twister

Та эдгээр хэл зүгшрүүлэх үгнүүдийг сонсоод өөрөө хэлэх гээд үзээрэй. Төрөлх англи хэлтэй хүмүүст ч хэлэхэд хэцүү. Аль болох хурдан гэхдээ зөв хэлээрэй.
Purple paper people
Red rocks roll well.
Red leather, yellow leather
Rubber baby buggy bumpers
She sells seashells by the seashore.
I scream, you scream, we all scream for icescream. 

September 14, 2011

Сонсоод давтах-Listen and repeat

Төрөлх англи хэлтэй хүмүүсийн ярихыг сайн сонсоорой. Тэдний үгнүүдийн өргөлтийг болон өгүүлбэрээ яаж хэлж байгааг нь анзаараарай. Англи хэлтэй видеог интэрнэтээр мөн зурагтаар эсвэл mp3-даа татаж аваад автобусанд, вагонд, машиндаа, хоолоо хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа бас дасгал хийж байхдаа ч сонсож болно. Та яг сонссоноо давтаад хэлээрэй. Байнга ингэж өөрийгөө дасгаснаар таны хэллэг огцом сайжрих болно. 

September 13, 2011

Авиа зүйн цагаан толгой- Phonetic Alphabet

Авиа зүй нь англи хэлэнд хэрэглэгддэг бүх авианы систем юм. Толь бичгэн дээр үг болгоны ард яаж дуудах ёстойг үүний тусламжтайгаар тэмдэглэсэн байдаг. Та дараах үгнүүдийг англиар зөв уншиж чадах уу?
Cough, bough, women, fish, station цаашилбал hippopotamus, dermatologist, library, crocodile, deterioration. Хэрвээ та өөртөө итгэлгүйгээр уншиж байвал цаг алдалгүйгээр авиа зүйтэй энд дарж танилцаарай.  

September 12, 2011

Та ч бас англиар цэвэрхэн ярьж чадна-You can speak english clearly too.

Тиймээ, та ч бас англи хүн шиг дуудлагатай ярьж чадна. Хүн болгонд ижилхэн ам, хэл, уруул байгаа. Гол ялгаа нь бид нарийн амны булчин арай өөрөөр хөгжсөн байдаг. Бага багаар дасгавал та ч цэвэр дуудлагатай ярьдаг болно. Дуудлагаа сайжруулах олон арга, техник байгаа.
#1. Англиар дуу сонсох
Та дуунд дуртай биз дээ?  Тэгвэл дуртай дуугаа сонсонгоо аялгаа сайжруулаарай.


September 9, 2011

Дуудлага хэр чухал вэ?- How important is pronounciation?


Таныг англиар ярьж эхлэнгүүт хүмүүс хамгийн түрүүнд таны дуудлагыг чинь анзаарах болно. Магадгүй таны хязгаарлагдмал үгийн баялаг, дүрмийн алдаа  ажиглагдахгүй байж болох юм. Гэвч таны дуудлага тааруухан бол хүмүүс таныг хөөрхий энэ хүн англиар их муу ярдаг юм байна гэсэн дүгнэлт шууд хийнэ. 

Тааруухан англи хэлний дуудлага эмгэнэлтэй ч байх нь бий, та хэдий зөв дүрэмтэй ярж байлаа ч гэсэн хүмүүс таны юу хэлэх гээд байгааг дуудлагаас чинь болоод зүгээр л ойлгохгүй байх нь олонтаа. 
Англиар аль болох цэвэр зөв дуудаж сурах нь хамгийн эхний сурах ёстой зүйл юм. Доор таньд Pink Panther киноны хэсгийг толилуулъя. Францын нууц төлөөлөгч сэжиг авахуулахгүйн тулд  цэвэр англи дуудлагыг сурч байгаа нь. 


I would like to buy a hamburger.

September 8, 2011

Англи хэл сурцгаая :)- Let's learn English

Та хэнээр ч хэлүүлэлтгүйгээр англи хэл сурахын ач холбогдлыг сайн мэдэж байгаа байх аа. Хэл сурна гэдэг нөр их тэвчээр шаардсан амаргүй даваа. Тиймээс англи хэл сурахыг эрхэм зорилгоо болгосон таньд хөгжөөнтэй бөгөөд амарханаар сурахад хэрэгтэй санаа онооны цуглуулгуудыг өргөн баръя.